АНУ-д англи хэлний чадвараа хөгжүүлэх зорилготой ЕБС-ийн сурагчдад зориулсан хэлний сургалт, аялал хөтөлбөрийг санал

1990-2000 аад оны нийгмийн ороо бусгай нөхцөл дунд амьдралын төлөө тэмцэж явсан

залуучууд, өнөөдрийн нийгмийн дундаж давхаргынхан буюу улс эх орны ачааны хүндийг

үүрч яваа хүмүүс… тэдний хүүхдүүд нь өнөөдөр зарим нь хорь гарч зарим нь дөнгөж их

сургуулийн босго алхаж байгаа… хүн болсон л хойно үр хүүхдээ боловсрол эзэмшүүлчихэе,

сайхан газар сургачих юмсан гэж бодож л таарна. Хамгийн сайн гэсэн газарлуу явуулах

ямар л боломж байна тийш нь ямар ч аргаар хамаагүй явуулах нь тэдний хувьд амьдралын

зорилго нь болсон мэт. 


Зуучлалын газрууд, “хэлний бэлтгэлээр эхлээд визэнд орох үед хэдэн төгрөг байвал

болчихноо” гэж хэлэх үед эцэг эхчүүдийн маань зорилго бараг биелэлээ олох нь тэр.

Тэд үнэндээ залуу байх үедээ хүсээд ч явах боломжгүй байсан биз.

Тиймдээ ч үрээ тийм сайхан газруудад явуулж сургаж юм үзүүлнэ гэдэг бол үнэхээр сайхан хэрэг. 

  

5000-6000 ам долларын зардал төлөөд очоод эхний сарын байрны мөнгө, эхний улиралын

сургалтын төлбөр нь бүрдчихнэ. Тэгээд очсон хойноо болох байлгүй дээ. Ажил төрөл их л

олддог юм гэсэн шүү. Дээрээс нь зуучилж байгаа сургуулиас нь 50-70% тэтгэлэг олддог.

Сайн сураад байвал төгсөөд шууд ажил олдох ч боломжтой. 

Ийм сайхан боломж сонссон ямар ч эцэг эх хүн дээрх мөнгийг олохын тулд байдгаа шавхаад ч

хамаагүй гаргаад ирнэ. Заримдаа өр зээл тавих ч шаардлага гарна.

Бүх зардал гол нь энэ 5, 6-н мянгаар дуусчихгүй л дээ. Визний төлбөр, замын зардал,

халаасны мөнгө, зуучлалын хөлс, гэх мэт зардлууд нэмэгдсээр ойролцоогоор

10-15н мянган ам доллар болно. Дундаж давхрагын, ажил төрөлтэй залуу гэр бүлийн хувьд

энэ мөнгө бэлэн байдаггүй юм гэхэд яаж хийгээд аргалаад бол гаргачих боломж байгаа. 

Ингээд хэдэн сарын дотор хүүхдээ зорьсон газарлуу нь явуулна даа. 


Хүү эсвэл охин нь хүсээд байсан газартаа ирлээ. Мэдээж хэрэг бүгд адилгүй ч… зарим олон

хүүхдэд тохиолдсон бодит жишээг би энд дурдхыг хүссэн юм. Мэдээж хэрэг бага тоо биш

учираас би бичиж суугаа билээ. Эхний сарын байрны төлбөрөө төлчихсөн хүн чинь ямартай ч

эхний нэг сар бол асуудалгүй сайхан амьдарчихна. Анх удаа гадаадад ганцаараа гарч байгаа хүн

чинь хачин сайхан байлгүй яахав. 

Ойр хавьд үзсэн харсан бүх л юм нь гайхалтай сайхан. Үнэндээ түүнд маргааш, дараа долоо хоног,

ирэх сарын тухай бодол бүгд огт сонин биш. Өнөөдөр тэнд очиж үзье, энийг авч үзье, ийм ч юм

хийе тэрийг ч хийе, хөөх орой байрныхаа хэдэн хүүхдүүдтэй гарч шоудая. Анх удаа…

анх удаа энэ бүхэн ихэнхэд тохиолдож байгаа юм. Анхны бүх юм их л сайхан даа. 

Эцэг эхийнхээ хараа хяналтаас гадуур, гадаадад ганцаараа шүү дээ. эрх чөлөө амтагдаад л.

Юм юмний зах зухаас хийж үзхэд яахав дээ гэж бодогдоод л. Мэдээж хамт байранд байгаа

нөхөд нь ч гэсэн адилхан бодолтой. Тэр дунд харин нэг манлайлагч байнаа.

Хэдүүлээ тэгье энгье гээд л… бусдыгаа бодвол арай удчихсан юмаа. Тэгээд тэр хавийнхаа

хамгийн гоё бар сав, эсвэл идэж ууж болох хамгийн гоё гоё юмнуудыг цуглуулаад шоу менежер

хийж гарна.

За ингээд нэг удаа, хоёр удаа, гурав дахь удаагийн шоудалт тасархай болж манай нөхдүүд ч

амтаршин байх үед нэг удаа нөгөөх манлайлагч маань нэгэн хачирхалтай зүйл санал болгож

эхлэх нь тэр. 

Жигтэйхэн сайхан болгоно. Бид нар цэнгэлийн манлайд хүрнэ. Тасархай мэдрэмж авна.

Тайвширна. Чи угаасаа ойрдоо стресс ихтэй байгаа биз дээ? Мөнгө чинь дуусаад байгаа гэсэн.

Төлбөр ч нэхэгдэх гээд байна. Удалгүй бас байрны мөнгө өгөх хугацаа болно.

Мань чамд ажил олж өгнөө. Гэхдээ өнөөдөртөө ямар ч байсан сайхан амраад стресс ээ тайлаад ав.

Май хөгшөөн, нэг сорчих, энийг сороод л бүхнийг мартана. Сайхан болно. 

Заримдаа тэд ууж байгаа архи пивонд нь хольдог ч гэж сонсогдож байсан юм.

Нэг татчих гээд л маргааш өглөө нь юу болсоноо түй ч санахгүй сэрнэ. Сэрээд маш их толгой нь

өвдөж дотор нь муйхаарч манараа нь арилаагүйгээр барахгүй аймшигтай болдог гэж байгаа.

Яг тэр үед өнөөх найз нь хамгийн сайн аврагч нь болон гарч ирээд ид шидийн гэмээр нэг юм өгнө.

Өнөөхийг сорох юм уу үнэрлэх төдий буцаад тайвширна. Энэ мэтээр ганц хоёр, анх удаа гэж

явсаар нэг л мэдхэд 6-н сарыг ардаа орхино. Бөөн өр, бөөн асуудал. Ар гэртэйгээ ч холбоо

тасалж, хоолтой хоолгүй өдөр хоногийг өнгөрөөнө. Ямар ч хамаагүй аргаар ямар ч хамаагүй

ажил олж хийгээд олсон мөнгөөрөө ямар ч хамаагүй үнээр нөгөө анхныхаа сорсон зүйлээ

өнөөх сайн найзаасаа очиж гуйн гувшин барин байж авна. За яг тэр үед өнөөх найз нь түүний

найз биш харин түүний эзэн нь байх болно. Хүссэн бүхнээ түүнээс шаардаж шахна.

Ор хөнжлийн асуудал бол энүүхэнд. Бүр эрэгтэй ч бай эмэгтэй ч бай хамаагүй болсон шүү!!! 

Юу ч хийхээс буцхааргүй болсон мань эр 6-н сарын өмнөх амьдралаасаа санаж байгаа юм

бараг юу ч үгүй болж. Орох орон байр байхгүй. Гудмаар дэмий л хольхоно.

Хаачихаа мэдэхгүй, хэнд хандхаа ч үл мэдэн төөрч одно. Ингэж яваад хий юм харж эхэлнэ.

Эсвэл хэн нэгэн түүнийг дагаж эхлэнэ. Тэр мэдрэмж маш аймшигтай. Айдас нь түүнийг

өдөр ч шөнө ч хаа явсан газар нь дагасаар л байх болно. Айдсаасаа салах цорын ганц

арга бол соролт. Соролт нь сүүлдээ гавихаа больно. Ингээд тарьдаг болно. Өөр цаашаа

олон төрөл зүйл олон үүд хаалгууд бий бий. Тэр бүхнийг дурдах боломж үнэндээ алга.

Учир нь би тийм зүйлсийг нь нүдээр ч үзэж байсангүй. Энд зөвхөн энэ замаар ороод

гарсан хүний амьдралын түүх, надад ярьсан хуваалцсан хэсгээс л ярьж байгаа. 


Нэг үг байдаг юм гэсэн. Ганц удаа сорход яах ч үгүй ээ. Ер нь үзхэд гэмгүй, хүн ер нь юм

юм л үзэх хэрэгтэй шдээ. Гэх мэт… яаж ийж байгаад тэр хаалгыг татуулчих гэсэн ятгалаг

оролдлогууд зөндөө бий биз. Бүр заримдаа цахим ертөнцөөр сурталчилсан өдөөсөн хэв

шинж бүхий утга агуулгатай юмнууд ч явж байгаа харагддаг. Би л хувьдаа үгүй шүү гэж

хэлнэ. Хэн ер нь ТАМЫН хаалгыг татаж үзхийг хүсэх юм бэ? Хаалга нь онгорхой болсон

хойно саваагүй хүүхдүүд ялангуяа ороод үзэхийг хүсч эхэлнэ. Орсон хойноо эргээд гарах

гарц нь олддоггүй төөрдөг гэдгийг л энд гол сануулах гэсэн юм. Эцэг эхчүүдэд би

сануулах үүднээс маш ерөнхийлөн бичиж байгаа нь энэ. 

Олон ч хүүхдүүдийн амьдрал нүдний өмнө ийм замаар ороод сэтгэц мэдрэлийн

өвчтэй болох нь болж, шоронд орох нь орж, гудманд гарч, аймшигтай хувь тавьлангаар

туучихыг үзлээ. Үнэхээр гашуудан харамсан уйлмаар үе зөндөө байсан.

Одоо ч үргэлжилсээр л байна. Энэ бүхэн хаанаас хэзээ эхэлдэг вэ гэж үү?

За сүртэй шд, за ганц удаа яав л гэж дээ, за аль болгон юмнаас айж явхав дээ гэх зэрэг

хайнга бодол, хайнга байдлаас л эхэлдэг. Асуудал жижиг байж болох ч олон жижиг

асуудлууд нийлж амьдрал сүйрүүлдгийн жишээг бишгүй олон харлаа. 

ялангуяа , зуучлалын гэх мөнгө л авч байвал тамруу нь илгээнэ үү амьдралд нь

золгуулна уу хамаа байхгүй цэвдэг хүмүүст найдаж хүүхдээ өгч явуулдаг эцэг эхчүүдэд

хандан чин сэтгэлийн гүнээс захих гэсэн юм. Ятгах тусам нягтал гээд л байдаг.

Амархан арга сүвэгчилнэ гэдэг цаана нь ямар нэгэн хавх л байгаа гэж мэд.

Үнэгүй юм хавханд л байдаг гэж үг байдаг. Энэ чинь бүр үнэгүй ч биш шүү дээ… аймшиг. 

Гэвч бүгдийх нь амьдрал ийм байгаагүй гэдгийг мөн энд дурдах нь зөв байх.

Тийм мэдээж хэрэг бүгдийнх нь ийм биш. Гэхдээ тийм гээд тоохгүй орхих сэдэв

энэ бас биш юм. Анд найзууд аа. Аав ээж нараа, ах эгч нараа … анхаараач.

Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа хэлний бэлтгэлээр дамжуулан

гадаадад сургуульд зуучилдаг гэх газруудын дийлэнх нь таны хүүхдийг энэ замруу хөтлөх

өргөн чөлөөрүү зуучилж байдаг юм шүү… анхаараач. Хэрэв та үнэхээр явуулах гэж байгаа 

бол очиж байгаа газарт нь байдаг маш сайн мэдэх, найдвартай таних хүн амьтанд заавал

захиж байж лавлаж байж явуулж байгаач. Таны үр хүүхэд чинь анх удаа явах гэж

байгаа бол бүр энэ дээр илүү их анхаараач. Гуйж байна. Олон хүүхдийг гудамжнаас

олсон хүний хувьд хэлж байна. Олон аав, олон ээжийн нулимсаа урсган утасны

цаанаас яаж ч чадахгүй орилж уйлж байсныг сонссон хүний хувьд хэлж байна. Анхаараач. 


Comments