Багш
Тээр жил бичиж байсан юм Тэргүүн үндэслэл: Жинхэнэ багш хүн гэж хэн бэ? Өөрийнх нь мэдлэг чадвар нь сул дорой байсан ч, мэдлэг чадвар нь хэтийдсэн ч байсан хүүхдийн төлөө чин сэтгэлээсээ ажилладаг амьдардаг, өөрийнхөө хүүхдээс илүү шавь нараа гэсэн сэтгэлтээр ажилдаа ханддаг, өдөр шөнөгүй тэр нэг хүүхдийг яах вэ? яаж хичээлд нь дуртай болгох вэ? яавал би хичээлээ хүүхдүүдэд ойлгуулах вэ? нэг ч гэсэн хүүхдэд энэ шинэлэг мэдээллийг үнэн зөв хүргээд ойлгуулчих юмсан... тархинд нь угаас дандаа тийм бодол ургаж байдаг хүнийг жинхэнэ багш гэх... Угаас өрөвч нимгэн сэтгэлтэй эгэл хүнийг цаг ямагт инээд хөөр баяр баясал амьдралын сайхан гэж нэрлэж болох бүхэн дагаж явдаг жамтай... чухамдаа ийм л багш ядуу тарчиг явааг ямар ч үр хүүхдээ шавь оруулсан эцэг эх хүмүүс тойрч өнгөрөөдөггүй, төгсгөөд үдсэн шавь нар ч мартдаггүй, төрүүлж өсгөсөн эх орон нь ч мартдаггүй, төр түмэн олон нь ч хоцроодоггүй... Үнэндээ ийм л багш олноор төрөн гарсан үе мөхөсхөн миний ертөнцөд 1950-1980 аад онуудад байсан юм...